Энх тайвны зам

For English version click on http://www.tmbcc.org/newspeaceroad

 

Нийт лам хуврагуудын маань буян номын ариун үйлсийн ундрага арвин, өгөөж хишиг элбэг дүүрэн байх болтугай!

Бид бүхэн нийт даяараа ирэх цагийн сайн бурхаддаа эцэг тэнгэртээ, эх дэлхийдээ, чин сэтгэл гүн сүсгээрээ хичээн залбирч эв найр эрхэм чухлаар амар амгалан энх тунх амьдрах, эд агуурс элбэг дэлбэг байхын билэгт сайн ерөөлийг эвийн цагаан хадгаар түшин дэвшүүлье!

Бурханы шашны ариун номоор олны сэтгэлийг адислагч лам хуврагуудаа

Сэтгэлийн ариусал, сүсгийн дээд, буянд шамдагч түмэн олон минь ээ!

Та бүгдийг Төвд Монголын Шашин Соёлын Төвийн 10 жилийн ой 8-р Ажиа Гэгээнтэний 66 насны сүүдэр золгож буйд зориулсан “Энх тайвны зам” буяны арга хэмжээнд 2016 оны 9 сарын 24-25 ны өдрүүдэд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Энэ учралт 10 жилийн ойн баярыг тохиолдуулан Төвд Монголын Шашин Соёлын Төвийн тэргүүн 8-р Ажиа Гэгээнтэн түмэн олныхоо энэрэхүйн сэтгэлийг бадраан хөгжөөх, амьдралын буян заяаг нэмэгдүүлэх, зүрх сэтгэлийг энэрэл хайраар тэтгэхийн тухайд Дээрхийн Гэгээнтэн 14-р Далай ламын аравнайлсан түүхэн дурсгалт соёлын өв 15 метр өндөр Ялж төгс нөхцсөн Бурхан Буддаг дэлгэн залж буян хураан ном айлдаж хишгийн даллага авна.

Бурхан Буддад мөргөсөн хүний энэ насны зорилго бүтэж, үйл хэрэг тэгширнэ. Мөн түүнчлэн сүсэгтэн олны биед сүр хүч үүсэх, хэлэнд үнэний чадал үүсэх, сэтгэлд бат самади үүсэх , урт наслах , эд баялаг арвидах, өвчин саад зэтгэр үл гарах, юу сайн санасан бүхнийг бүтээх Хийморийн дарцаг хийсгэх ёслол болно.

Та бүхний өргөсөн сэтгэлийн дэм, буяны хандив Дээрхийн Гэгээнтэн Далай Багшийн аравнайлан шүншиглэсэн Жанчүб Чортэн суврага, Дүйнхэр Чортэн хүрдэн суврага, Гүнбүм Чамцэлин хийд зэрэг 10 гаруй байгууламжийг холбосон “Энх тайвны зам”ыг шинэчлэх төсөлд зориулагдах юм.

Олуулаа хийсэн буяны үр ард олон, хүн зонд амар амгалан хайрладаг жамтай.

Та өөрийн боломжит сэтгэлийн өргөлөөрөө буян хураагаарай

 

Төвд Монголын Шашин Соёлын Төв.

1. 200$ болон түүнээс дээш өргөл

Ажиа Гэгээнтэнд зориулсан Өлмий батжуулах соёрхол талбих ёслол
Хишгийн даллага буяны ном уншлага
Хийморийн дарцаг хийсгэх ёслол
10 жилийн ойн баярын концерт
Үдийн зоог
Өглөгийн эзний Батламж
Хийморийн дарцаг хийсгэхэд 4 хүний нэр бичүүлэх
Ажиа Гэгээнтэний гарын бэлэг
Хүндэтгэлийн хүлээн авалтын 1 урилга

$
Select Payment Method Loading...
Personal Info

Donation Total: $200.00

2.Өөрийн боломжит сэтгэлийн өргөл 199$ хүртэл

Ажиа Гэгээнтэнд зориулсан Өлмий батжуулах соёрхол талбих ёслол
Хишгийн даллага буяны ном уншлага
Хийморийн дарцаг хийсгэх ёслол
10 жилийн ойн баярын концерт
Үдийн зоог